img


Бусад

Цахим сургалтын платформын товч танилцуулга

Бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд менежментийн системийн ISO олон улсын стандартуудыг 30 гаруй салбарын 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагад нэвтрүүлсэн туршлагадаа тулгуурлан http://www.ISO.edu.mn – ISO Зөвлөгөөг орлох төгс шийдэл Монголын хамгийн анхны ISO цахим сургалтын платформыг нээгээд байна. Энэхүү платформ нээгдээд удаагүй байгаа боловч салбар салбарын 30 гаруй байгууллага ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018, НУТ зэрэг суурь стандартуудын 5 төрлийн багц сургалтуудыг хэдийн ашиглаад эхэлсэн байгаа ба хэрэглэгчид маань өндөр сэтгэл ханамжтай байгаа.

ISO.edu.mn гэж юу вэ?
Энэ нь Олон улсын стандартын байгууллагаас гаргасан ISO менежментийн системийн суурь стандартуудын дараах 6 төрлийн сургалтыг агуулсан Монголын анхны цахим сургалтын платформ юм. Үүнд:


Яагаад ISO.edu.mn хэрэгтэй болов?
Бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд менежментийн системийн ISO олон улсын стандартуудыг 30 гаруй салбарын 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагад нэвтрүүлэх ажилд сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж ирлээ. Туршлагаас харахад дараах асуудлууд байгууллагуудад тулгамдаж байна. Үүнд:

ISO.edu.mn –ий санал болгож буй шийдэл юу вэ?
• Тиймээс манай баг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор дараах 4 шаардлагыг хангахуйц шаардлагыг хангасан онлайн сургалтын үйлчилгээг бий болгох зорилт тавьсан:

1. ISO зөвлөх үйлчилгээг орлоно!
• Менежментийн системийн ISO стандартуудыг хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллага бүрд хэрэг болох сургалт, хэрэгжүүлэлтэд ашиглах жишиг аргачлал, баримт бичгүүдийг агуулсан.

2. Хялбар!
• Байгууллагын ажилтнууд Гар утас, Таблет, Компьютер зэрэг аль хэрэгслээр нэвтэрч;
• УБ, орон нутаг, гадаад улс орон зэрэг байршил үл харгалзан, өдөр шөнийн аль ч үед, хүссэн үедээ ашиглах боломжтой.

3. Хүртээмжтэй!
• ISO9001, ISO45001, ISO14001 зэрэг нэгдмэл удирдлагын тогтолцооны суурь стандартуудаар байгууллагын Захирал, удирдлагууд, Хэрэгжүүлэлт болон аудитын баг, Нийт ажилтан зэрэг бүх сонирхогч талуудад зориулсан түвшин бүрийн сургалттай;
• 10 -аас 10.000 ажилтантай байгууллага бүр ашиглаж ажилтан бүрээ ISO сургалтад хамруулах боломжтой

4. Хямд
• Уламжлалт танхимын, нүүр тулсан сургалт үйлчилгээнээс 50-90% хямд, тогтвортой хамтран ажиллах бүр хямдардаг ч, үнэ цэнэ нь тогтмол өсөх үйлчилгээг байх.



ISO.edu.mn –ий талаарх видео шторк үзэх


 
Энэхүү үйлчилгээ нь ISO.edu.mn-ий тухайн нэг стандартын сургалтын үйлчилгээг багцаар нь авалгүйгээр аль нэг, эсвэл хэд хэдэн үйлчилгээг сонгож авах сонирхолтой байгууллага ба хувь хүмүүс зориулагдсан юм. Жишээ нь: "А" байгууллага ISO9001:2015 стандартын нийт 6 төрлийн сургалтыг багцалсан үйлчилгээнээс зөвхөн "Захирал, менежерүүдийн манлайлал" сургалт, "Стандартын хэрэгжүүлэлтийн сургалт"-ыг авах хүсэлтэй бол энэхүү тарифыг мөрдөнө.



Энэхүү үйлчилгээ нь ISO.edu.mn-ий тухайн нэг стандартын нийт 5 сургалтыг багцаар нь авч байгаа байгууллагад хамаарна.

ТОДРУУЛГА:
* Дээрх төлбөр нь энэхүү платформыг 12 сар буюу 1 жилийн хугацаанд ашиглах төлбөр (НӨАТ ороогүй) юм.
** Байгууллагын ангилал: 1000 - аас дээш ажилтантай групп компаниудын мэдээллийг авч үнийн нэмэлт санал гаргаж өгнө
*** Суралцагчдын тоо: Энэ нь тухайн сургалтанд хамруулах эрхтэй ажилчдын дундаж тоо ба үйлчилгээний гэрээ хийх үед зөвшилцөж тогтооно

Байгууллагын багц үйлчилгээний давуу талууд болон мэдвэл зохих 5 зүйл!
1. Багцын хямдралын гайхалтай боломжууд:

• Энгийн үйлчилгээтэй харьцуулбал 50-70% хямд. Тухайлбал: Энгийн үйлчилгээтэй харьцуулбал танай байгууллага 1 стандартын багц сургалтыг дунджаар 60%, 2 стандартын багц сургалтыг 65%, 3 стандарт буюу Нэгдмэл удирдлагын тогтолцооны багц сургалтуудыг 70% хямдралтай авах боломжтой болно;
• Нийт ажилчдын үүрэг оролцоо сургалт нь байгууллагын багцад үнэгүй дагалдсан;
• Санал болгож буй багцын үйлчилгээний төлбөр нь ISO.edu.mn платформыг 12 сар буюу бүтэн 1 жилийн хугацаанд ашиглах төлбөр юм.
• Хэрэглэгч байгууллага багцын үйлчилгээний төлбөрийг 2-4 хувааж төлөх боломжтой бөгөөд төлбөрийн хуваарийг гэрээнд тусгана. Хэрэв хэрэглэгч төлбөрийг 100% төлбөл төлбөл зохих нийт төлбөрөөс дахин 10% хөнгөлөлт эдэлнэ.

2. Үнэнч хэрэглэгчийн урамшуулал:
• MSCS компанийн аудитын үйлчилгээний хэрэглэгч нь ISO.edu.mn платформын байгууллагын багцын үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах онцгой эрхтэй;
• Мөн ISO.edu.mn –ий өмнөх жилийн хэрэглэгч нь дараа жил үргэлжлүүлэн ашиглавал өмнөх жилийн гэрээт үйлчилгээний төлбөр нь хоёрдох жилээс дахин 50% хямдарна.

3. Бүлэг бүрд тохирсон, Хүртээмжтэй, Тасралтгүй сургалтын боломжууд:
• Захирал, нийт ажилтан ISO стандартын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахад хэрхэн манлайлж, ямар үүрэгтэй оролцох вэ? Гэдгээ мэдэж авна. Мөн ISO нэвтрүүлэх төслийн баг, аудитын багийн гишүүдээ сургах боломж.
• Өнөө цагт байгууллагын хүний нөөцийн тогтворгүй байдлын улмаас дунджаар 1 жилийн хугацаанд нийт ажилчдынх нь 30-50%
• шинэчлэгдэж байна. Энэ нөхцөл танд шинээр орж ирсэн бүх ажилтнаа холбогдох ISO сургалтуудад тасралтгүй хамруулснаар стандартын хэрэгжилтээ унагалгүй авч явах боломжийг энэхүү платформ нь олгоно.

4. Стандартын хэрэгжүүлэлтийн сургалтуудад загвар баримт бичиг дагалдана
• Байгууллагын багцын хэрэгжүүлэлтийн сургалтууд нь тухайн байгууллагын ISO баг ямар нэг зөвлөхгүйгээр цахим сургалтаа бие даан үзэж, зааврын дагуу даалгавар ажлуудыг гүйцэтгэх байдлаар стандартын шаардлагуудыг хангахад туслах зорилготой хийгдсэн. Тиймээс үүнд зориулж 100-150 гаруй баримт бичгийн жишиг загвар дагалдаж байгааг дуулгахад таатай байна.

5. Нэмэлт чиглүүлэг авах боломж
• Хэрэгжүүлэгчийн сургалт үзээд холбогдох даалгаврыг биелүүлэх явцдаа тухайн байгууллага нь платформд бүртгэлтэй холбогдох мэргэжилтнээс 1 стандартын хувьд 8 цаг, 2 стандартын хувьд 16 цаг, 3 стандарт буюу НУТ-ын хувьд 24 цаг загвар баримт бичгүүдийг хэрхэн зөв ашиглах талаар чиглүүлэг авах боломжтой байна.


Хэрэглэгч БАЙГУУЛЛАГЫН БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ хэрхэн ашиглаж болох вэ? Жишээ загвар






Бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд менежментийн системийн ISO олон улсын стандартуудыг 30 гаруй салбарын 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагад нэвтрүүлсэн туршлагадаа тулгуурлан http://www.ISO.edu.mn – ISO Зөвлөгөөг орлох төгс шийдэл Монголын хамгийн анхны ISO цахим сургалтын платформыг нээгээд байна. Энэхүү платформ нээгдээд удаагүй байгаа боловч салбар салбарын 30 гаруй байгууллага ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018, НУТ зэрэг суурь стандартуудын 5 төрлийн багц сургалтуудыг хэдийн ашиглаад эхэлсэн байгаа ба хэрэглэгчид маань сэтгэл хангалуун байгааг дурдахад таатай байна.




Хичээлүүдийг гар утас, компьютер, tab зэрэг аль ч төхөөрөмжөөр үзэхэд хялбар, ойлгомжтой байдлаар зохион байгуулсан байгаа. Цаг хугацаа, байршил хамаарахгүй интернэт холбогдсон аль ч газраас үзэж болно.
- Хурдлуулах;
- Гүйлгэх;
- Дахин үзэх;
- Хичээл үзэлтийн явц харах гм боломжуудmай.

Хичээл бүр даалгавар ба түүнийг хийхэд зориулсан татаж авч ашиглах боломжтой загвар баримт бичиг, аргачлалуудыг агуулж байгаа.



Хэрэглэгчийн үйлчилгээний бодлого, сэтгэл ханамжийн баталгаа
1. Хэрэглэгч үйлчилгээнд сэтгэл огт ханамжгүй байгаа бол энэ тухайгаа албан ёсоор гомдол мэдүүлж, үйлчилгээний төлбөрөө 100% буцаан авах боломжтой;
2. Байгууллагын багц үйлчилгээний хэрэглэгч нь багц үйлчилгээг авахаасаа өмнө “Удирдлагын манлайлал” эсвэл “Нийт ажилтны оролцоо” сургалтуудаас сонгож төлбөргүй 1 удаа үзэж, туршилт хийх боломжтой байна.
3. Шинэ ажилтан нэмэх, ажлаас гарсан ажилтныг бүртгэлийг платформоос тухай бүр хасах;
4. Ажилтан нэг бүр сонгосон сургалтанд хэрхэн хамрагдаж байгаа, шалгалтанд ямар оноо авсан, сургалтанд ямар сэтгэл ханамжтай байгаа зэрэг талаар явцын тайланг (progress report) тухай бүр гаргаж өгөх зэрэг болон бусад.

ХОЛБОО БАРИХ ХАЯГ:
http://www.mscs.mn http://www.iso.edu.mn
https://www.facebook.com/MSCSMONGOLIA
Утас: 7717-3838, 7011-3838